2 БА 3 СИСТЕМИЙН ЯЛГАА

– Үйдвэрлэгчийн хувьд өөр өөр сүлжмэлийн системийн үзүүлэлттэй маш олон үр бүтээлтэй хавтгай сүлжмэлүүдийн машинуудын цогц төхөөрөмжүүдтэй. Энэ хавтгай сүлжмэлийн машинуудыг маш олон системээр ашиглаж, олон төрлийн хүссэн хээ загварыг сүлжиж, бодит үзүүлэлт болгодгоороо илүү давуу талтай. Сүлжих систем үйлдлүүд нь чөлөөтэй, уян хатнаар ашиглагдах бүрэн боломжтой.

[topswf swf=’http://segitex.mn/mn/wp-content/uploads/2014/04/Machine-1.swf’ width=’400′ height=’316′ quality=’best’ wmode=’transparent’ scale=’default’ flashvars=” allowfullscreen=’false’] [topswf swf=’http://segitex.mn/mn/wp-content/uploads/2014/04/Stitch-1.swf’ width=’400′ height=’263′ quality=’best’ wmode=’transparent’ scale=’default’ flashvars=” allowfullscreen=’false’]

– 3 системт машиныг 2 системт машинтай харьцуулбал богинохон хугацаанд хүссэн хээ загварыг сүлжих чадвартай бөгөөд нэмэлтээр машины хэт хурдны эд ангийг солин өндөр хүчин чадалтай болгосон. Үүний тод жишээ нь HP (High Production)-ийн CMS (Compact Mashine Stoll) машин юм.
– 3 системт машины сүлжих технологийн давуу талууд нь:
o Шилжүүлгийн хамт 3 өнгийн, 2 өнгийн жаккардаар сүлжинэ.
o Шилжүүлэг хийх явцдаа кейбл, аrан. хоосон мөр үлдээхгүйгээр хагас кардиган, зиг заг–аар сүлжих.
o Энгэрийн янз бүрийн ухаарууд /дугуй, гурвалжин, завин/ г.м.
o Нэмэлт гоёл чимэглэлүүд, эмжээр, тууз, цацаг карман, товчны нүхнүүдийг сүлжих явцдаа хамт гарган сүлжинэ.
o Үсэрхэг гадаргуу гарган сүлжинэ.
o Интарсиа сүлжээг гарган сүлжихэд утас хөтлөгч хошуу ихтэй, сүлжих системийн тоо олон байх тусам улам илүү үр дүнтэй.

[topswf swf=’http://segitex.mn/mn/wp-content/uploads/2014/04/Machine-2.swf’ width=’400′ height=’316′ quality=’best’ wmode=’transparent’ scale=’default’ flashvars=” allowfullscreen=’false’] [topswf swf=’http://segitex.mn/mn/wp-content/uploads/2014/04/Stitch-2.swf’ width=’400′ height=’263′ quality=’best’ wmode=’transparent’ scale=’default’ flashvars=” allowfullscreen=’false’]

Та бүхэнд цөөн тооны загвар дээр 2 ба 3 системт машин дээр сүлжин үзүүлсэн хугацааны харьцуулалтыг үзүүлье. Эндээс л харахад эдийн засагт ямар хэмнэлттэй байгааг харж болно.