БИДНИЙ ТУХАЙ

Сегитекс ХХК нь автомат компьютер удирдлагатай сүлжмэлийн хавтгай машины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Германы “STOLL” компаний монгол дахь албан ёсны төлөөлөгч юм.
Монголын ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цар хүрээ улам өргөжин тэлж, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нь дотооддоо болон дэлхийн зах зээлд өсөн нэмэгдэж байгаа энэ үед бид ч бас энэ гайхамшигт машины өндөр хүчин чадал, үр өгөөж, европ стандартыг танд мэдрүүлж, хамтран ажиллах гэж байгаадаа их баяртай байна. STOLL машины урт хугацааны ашиглалт, эдийн засгийн хэмнэлт, үйлдвэрлэлийн өндөр бүтээмж, бүх төрлийн сүлжээсийг хүссэн хээ загвараар сүлжих өргөн бололцоо олгодог зэрэг давуу талаараа таны бизнесийн амжилтыг улам ахиулна гэдэгт итгэлтэй байна.
Бид хамтран ажилладаг хувь хүн, байгууллагуудынхаа үнэтэй санал зөвлөгөөг авч ажилдаа тусган, шинэ соргог мэдээллүүдийг цаг алдалгүй хүргэж,хамтын ажиллагаандаа шударга ,уян хатан зарчмыг баримталж ажиллана.

Mанайхыг сонгосон Танд их баярлалаа!

ТАНИЛЦУУЛГА

Байгууллагын нэр: Сегитекс ХХК
Байгуулагдсан он: 2010 оны 8-р сар
Ажиллагсдын тоо: 4

  • Ерөнхий захирал – Б. Сэргэлэн
  • Менежер – Н.Тунгалаг
  • Программист, техникч – Б.Алдархүү
  • Техникч – Н. Ганхүү

ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • STOLL машины борлуулалт
  • Сэлбэг хэрэгслэлийн худалдаа
  • Техникийн засвар үйлчилгээ
  • Машины операторч болон программын сургалт
  • Программ боловсруулж өгөх

STOLL машины ажиллах хүчин чадал нь 20 жил гэж үздэг. STOLL компани нь машиндаа 1 жилийн баталгаат хугацааг олгодог. Манай компани шинээр машин авсан тохиолдолд суурилуулж өгөн, машины операторын болон программ эзэмшиж чадах мэргэшлийн чадвар олгох 10 хоногийн сургалт ба техникийн засвар үйлчилгээг баталгаат хугацаандаа үнэ төлбөргүй хийнэ.
Хэрэв та машин авах сонирхолтой байгаа бол манай байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж, 2-3 хоног бидэнтэй хамт STOLL машин дээр ажиллаж үзэн технологитой нь танилцаарай.