Үндсэн агуулга руу шилжих

Бидний тухай

Сегитекс ХХК нь автомат компьютер удирдлагатай сүлжмэлийн хавтгай машины үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Германы STOLL компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч юм.

Монголын ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цар хүрээ улам өргөжин тэлж, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ дотооддоо болон дэлхийн зах зээлд өсөн нэмэгдэж байгаа энэ үед бид энэ гайхамшигт машины өндөр хүчин чадал, үр өгөөж, европ стандартыг танд мэдрүүлж, хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна. STOLL машины урт хугацааны ашиглалт, эдийн засгийн хэмнэлт, үйлдвэрлэлийн өндөр бүтээмж, бүх төрлийн сүлжээсийг хүссэн хээ загвараар сүлжих өргөн боломж зэрэг давуу талууд таны бизнесийн амжилтыг улам ахиулна гэдэгт итгэлтэй байна.

Бид хамтран ажилладаг хувь хүн, байгууллагуудынхаа санал зөвлөгөөг ажилдаа тусган, шинэ мэдээллийг цаг алдалгүй хүргэж, хамтын ажиллагаандаа шударга, уян хатан зарчмыг баримтална.

Манайхыг сонгосон танд баярлалаа!

Байгууллагын нэр
Сегитекс ХХК
Байгуулагдсан
2010 оны 8-р сар

Хамт олон

  • Б. СэргэлэнЕрөнхий захирал
  • Н. ТунгалагМенежер
  • Б. АлдархүүПрограммист, техникч
  • Н. ГанхүүТехникч

Эрхлэх үйл ажиллагаа

  • STOLL машины борлуулалт
  • Сэлбэг хэрэгслийн худалдаа
  • Техникийн засвар үйлчилгээ
  • Машины оператор болон программын сургалт
  • Программ боловсруулж өгөх

STOLL машины ажиллах хүчин чадал нь 20 жил гэж үздэг. STOLL компани машиндаа 1 жилийн баталгаат хугацаа олгодог. Манай компани шинээр машин авсан тохиолдолд суурилуулж өгөн, оператор болон программын мэргэшлийн 10 хоногийн сургалт, техникийн засвар үйлчилгээг баталгаат хугацаанд үнэ төлбөргүй хийнэ.

Хэрэв та машин авах сонирхолтой байгаа бол манай байранд биеэр ирж, 2–3 хоног бидэнтэй хамт STOLL машин дээр ажиллаж, технологитой нь танилцаарай.

Хүслэн төв
Манай байр — “Хүслэн төв”, Гандангийн дэнж